Улаан буудайн тонн тутмыг 500-560 мянган төгрөгөөр тогтоожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХХААХҮЯ Тариалан эрхлэлтийг дэмжих санд улаан буудайн тонн тутмыг 500-560 мянган төгрөгөөр тогтоож, гурилын үйлдвэрүүдэд тооцоолсон жишиг үнээс буулгахгүй байх зөвлөмжийг хүргүүлжээ.
Зөвлөмжид өр авлагадаа хүлээн авах буудайн үнийг стандартад заасан чанар үзүүлэлтийн зэрэгтэй уялдуулан буудайн өөрийн өртөг, тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх ашиг зэргийг тооцоолсон байна.
Энэ жилийн хувьд ургацын урьдчилсан баланс тодорхой хэмжээгээр буурчээ. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг, Төв аймгийн зарим бүс нутгуудад хур тундас багатай гандуу байснаас ургац алдсан бөгөөд дунджаар 3.6-8.0 цн ургац хураан авсан байна.
Түүнчлэн ганд нэрвэгдсэн 31.3 мянган га, болц дутуу 1.0 мянган га талбайг тэжээлд шилжүүлснээр 32.3 мянган га талбайн ургац хураагдаагүй хэмээн салбарын яамнаас мэдээллээ.
Б.Заяа