Дэлхийн сонгодог, мюзикл бүтээлийг поп оркестртой хослуулан үзэгчдэд хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-06 14:28:00

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Уран бүтээлч, дуучин А.Наранбаатар, А.Отгонболд нар “Duo tenor” оператик поп концертыг “Улаанбаатар” театрт энэ сарын 26, 27-нд  толилуулна.


Энэхүү тоглолт нь дэлхийн сонгодог болон мюзикл бүтээлийг поп оркестртой, монголын сонгодог дуу болон романс хэлбэрийн бүтээлийг амьд хөгжимтэй хослуулан үзэгчдэд хүргэхээрээ онцлог юм. Мөн өөрсдийн дуулах ур чадварт тулгуурлан, орчин үеийн хөгжмийн найруулга, тайз дэлгэцийн шинэлэг шийдлээр зохион байгуулахаар төлөвлөжээ.


Тус тоглолт уран бүтээлч, дуучин А.Наранбаатар, А.Отгонболд нарын санаачилсан “Duo tenor” төслийн үргэлжлэл юм. 

Связанные новости