АРХАНГАЙ: 2025 онд 31.7 мянган тн махыг хүнсэнд болон зах зээлд борлуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-29 13:04:19

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Архангай аймаг мал сүргийг эрсдэлээс хамгаалах ажлын хүрээнд 2025 онд 578.1 мянган толгой мал буюу 31.7 мянган тн махыг хүнсэнд болон зах зээлд борлуулах төлөвлөгөөтэй байна. 

 

2024 онд 540.0 мянган толгой малыг хүнсэнд болон эдийн засгийн эргэлтэд оруулсан байдаг.


Мөн малчдад мал сүргээ учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг орон нутгийн махны үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн аргаар 397.3 тн мах бэлтгээд байна. Төрлөөр нь авч үзвэл адуу 97.3 тн, үхэр 32.0 тн, хонь 230.3 тн, ямаа 37.7 тн махыг бэлдээд байна.

 

Малчид учирч болохуйц байгалийн гамшигт үзэгдэл ган, зудаас сэргийлэх, тогтвортой байдлыг хангах үүднээс 226.5 мянган толгой малыг 6.3 тэрбум төгрөгөөр сайн дурын даатгалд хамруулсан байна. 

Связанные новости