“Toyota” компани АНУ-д авто машины үйлдвэрүүд барина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Японы “Toyota Motor” корпорац АНУ-д авто машины шинэ үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөж байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлжээ.
“Toyota корпорац АНУ-д нийт 10 тэрбум ам.доллароор авто машины үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөж байгаа талаар Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ дөнгөж сая надад мэдэгдлээ” гэж тэрбээр Японы Ёкошүка цэргийн баазад байрлаж буй АНУ-ын нисэх онгоц тээгч “George Washington” хөлөг онгоцны цэргүүдтэй уулзахдаа хэлсэн байна.
Өмнө нь Kyodo агентлаг мэдээлэхдээ, уг хэлцэл нь хоёр орны худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах зорилготой гэдгийг онцолсон байна. Японоос жилд 500 мянга орчим авто машиныг АНУ-ын зах зээлд экспортолдог байна.
Ulaanbaatar