СОР17 хурлын үеэр Монгол Улсыг сурталчлахад анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-28 08:39:52

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байна.


Тус баг Монгол Улсын Засгийн газар, Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хооронд байгуулсан “Хүлээн авагч улсын хэлэлцээр”-ийн дагалдах хавсралтыг тохирох, тус хурлыг хийх байгууламжийн дотоод зохион байгуулалт, төлөөлөгчдийг хүлээн авах, олон улсын хэмжээнд хамтран Монгол Улсыг сурталчлах боломж бүхий хурлуудад хамтрах талаар түлхүү анхаарах юм.


БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр 2026 оны 8 дугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл хангах, төлөвлөх зорилго бүхий конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөллүүдийг хүлээн авч уулзав.


Конвенцын газрын төлөвлөлтийн баг, монголын төрийн байгууллагууд хамтран гүйцэтгэх ажлын төлөвлөгөөтэй танилцаад, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр энэ онд багтаан харилцан тохиролцох асуудлыг онцгой анхаарахыг чиглэл болголоо. Мөн Талуудын бага хуралд хүүхэд, залуус, нутгийн иргэд, малчид, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил зэрэг бүхий л оролцогчдыг хамруулах, тэдний оролцооны санхүүжилтийн ач холбогдолыг илэрхийлж, конвенцын талаас дэмжин ажиллахаа нотолжээ.


Хамтарсан багууд Монгол Улсад 5 өдөр ажиллан, гүйцэтгэлийн тайлангаа БОУАӨЯ, Талуудын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороонд танилцуулж, ирэх жилийн төлөвлөлтийг боловсруулах аж. 



Связанные новости