Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнээр элссэний 64 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-27 11:23:12

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-д гишүүнээр элссэний 64 жилийн ой өнөөдөр тохиож байна.


Монгол Улс 1961 оны 10 дугаар 27-ны өдөр НҮБ-ын 101 дэх гишүүн улс болж элссэн юм. Энэ үйл явдал нь Монгол Улсын тусгаар тогтнол, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бататгасан түүхэн ач холбогдолтой өдөр билээ. Өдгөө Монгол Улс НҮБ-ын гишүүн улсын хувьд энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, хүний эрх, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, бүс нутгийн энх тайвны асуудлаар бодит хувь нэмэр оруулж байна.


НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран энэ өдрийг тохиолдуулан тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой хэлэлцүүлэг, үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

Связанные новости