ДОРНОГОВЬ: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-21 12:48:56

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвийн ажилтнууд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг аравдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж байна.


Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”-ын дагуу Музей сургалт судалгааны төвд хадгалагдаж буй үзмэр, сан хөмрөгийг тоолж байгаа юм.


Түүхэн үнэ цэн, ач холбогдол, өв соёлыг агуулсан ширхэг үзмэр бүрийн өнгө төрх, хэлбэр хэмжээг алдагдуулалгүй энэ хэвээр нь хадгалж хамгаалж, хойч үедээ хүргэх нь бидний эрхэм үүрэг хэмээн аймгийн Музей, сургалт судалгааны төвөөс мэдээлэв.


Тус музейд эзэн Чингис хааны төрийн есөн хөлт цагаан тугийн дагуул найман тугийн нэг хосгүй үнэт үзмэр болон хадгалагдаж байдаг бөгөөд эртний үлэг гүрвэлийн ул мөрийг агуулсан палентлогийн олдворууд гээд 6000 орчим үзмэр, эд өлгийн зүйлс бүхий сан хөмрөг байдаг ажээ.


Связанные новости