Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцрууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө энэ сарын 16-нд хуралдсан УИХ-ын
Төрийн байгуулалтын байнгын хорооны
хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцсэн юм. Тус хуралдаанаар Ерөнхий
сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар эл
асуудлыг хэлэлцэн, гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж асуулт
асууж, үг хэлэв. Үүний дараагаар санал хураалт явуулахад 71 гишүүн "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах нь зүйтэй" гэж үзлээ.
Шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэлх хугацаанд Ерөнхий сайдын
үүрэгт ажлыг Г.Занданшатар хэрэгжүүлнэ.