ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд зургаан сая гаруй тарьц суулгацын нөөцтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Намрын мод тарих өдрүүд 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилж байна.
Тус өдрүүдээр байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд мод бут тарихаас гадна Байгаль орчны газраас ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байгаа юм. Тодруулбал, “Тарьсан модоо эргэе, арчилья, хамгаалья” хишиг өдөр, мод сөөгний тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа, сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн ногоон байгууламжийн шинэчилсэн
судалгааг хийж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг QR кодоор
хаягжуулах юм. Аймгийн 22 мод үржүүлгийн газарт зургаан сая гаруй тарьц
суулгацын нөөц байгаагаас нэг сая гаруй тарьц суулгацыг зоорилж, бусдыг тариалахад гаргах юм.
Намрын мод тарих өдрүүдээр
Арвайхээр сумын 71 төрийн байгууллага, 54 худалдааны төвийн ажилчин, албан
хаагчид “Баяннамсрай” цэцэрлэгт хүрээлэнд, банк санхүүгийн байгууллага,
шатахуун түгээх станц зэрэг 23 байгууллагын ажилтнууд "Их монгол"
цэцэрлэгт хүрээлэнд тус тус мод тарихаар бэлтгэж байна.