MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Т.Свифтийн шинэ цомог түүхэн амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-10-14 16:52:53

НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 14 /AP/. Америкийн алдарт дуучин Тейлор Свифтийн 12 дахь студийн цомог болох “The Life of a Showgirl” АНУ-д худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 4.002 сая хувь борлогдсоноор орчин цагийн хөгжмийн түүхэнд эхний долоо хоногтоо хамгийн их хувь зарагдсан цомог боллоо гэж “Luminate” компани мэдээлжээ. 


Тодруулбал, “The Life of a Showgirl” цомог нь 2015 онд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо АНУ-д 3.378 сая хувь борлогдсон Аделийн “25” цомгийн эзэмшиж байсан дээд амжилтыг эвдсэн байна. 10 дугаар сарын 3-нд худалдаанд гарсан “The Life of a Showgirl” биет цомгийн борлуулалт эхний долоо хоногтоо 3 479 500 хувьд хүрчээ.


Т.Свифт мөн “Billboard 200” шилдэг цомгуудын жагсаалтыг хамгийн олон буюу 15 удаа тэргүүлсэн соло уран бүтээлч болсон байна. Тэрбээр өмнө нь тус жагсаалтыг тус бүр 14 удаа тэргүүлж байсан Дрейк, Жей Зи нартай эн зэрэгцэж байжээ. Мөн Т.Свифт одоо “Billboard 200” жагсаалтыг 19 удаа тэргүүлж байсан “The Beatles” хамтлагийн ард бичигдэж байна.


Дуучин бүсгүйн хувьд дээд амжилтуудыг эвдэнэ гэдэг ховорхон тохиодог үйл явдал биш бөгөөд “The Life of a Showgirl” цомог нь худалдаанд гарсан даруйдаа түүхэн амжилтуудыг тогтоож эхэлсэн юм. Тухайлбал, уг цомог худалдаанд гарсан эхний өдрөө 2.7 сая хувь борлогдсоноор долоо хоногт хамгийн олон цомог борлуулсан өөрийн амжилтыг нэгхэн өдрийн дотор эвдсэн билээ.  


Связанные новости