MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

БУЛГАН:Буриадын их сургуульд үнэ төлбөргүй суралцах мэргэжлийн чиг баримжаа олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-14 14:03:28

Булган, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. ОХУ-ын алс Дорнодын холбооны дүүргийн тэргүүлэх мэргэжлийн дээд боловсролын сургалтын байгууллага Доржи Банзаровын нэрэмжит Буриад Улсын их сургуультай  Булган аймаг 3 дахь жилдээ хамтран ажиллаж байна.

 

Энэ хүрээнд Буриад Улсын их сургуулийн төлөөлөгчид албан ёсны уулзалт хийхээр Булган аймагт хүрэлцэн ирж, хамтын ажиллагааны тухай хэлэлцэж Булган сумын ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг зохион байгууллаа. Зочдыг Булган сумын ИТХ-ын дарга Л.Ганзориг, Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал, Засаг даргын орлогч Б.Солонго, Тамгын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Чанцалдулам, ИТХ-ын төлөөлөгч О.Мөнхбат нар хүлээн авч уулзав.


Доржи Банзаровын нэрэмжит Буриад Улсын их сургуулийн Н.Ю.Банзаракцаева, Олон улсын харилцааны хэлтсийн дарга Д.Мөнгөншагай, Олон улсын харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.В.Семенова, Боловсролын экспортын газрын захирал М.В.Бохиева,  Хэл зүй шинжлэх ухааны доктор, дэд профессор О.Д.Шарапова, Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин, “Аядон” этно-студио урлагийн хамтлагийн удирдагч, Буриад улсын тэргүүн А.ВЦыдэнов-ийн тэтгэлгээр сурч байгаа 2,3 курсийн Монгол оюутнууд, “Аядон” хамтлагийн Орос, Буриад  оюутнууд хүрэлцэн ирж БУИС-д үнэ төлбөргүй суралцах тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, мастер класс, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр уулзалт хийлээ.


Буриад Улсын тэргүүний санаачилгаар 2022 оноос Монгол Улсын иргэдэд Орос хэл, уран .зохиолын  чиглэлээр бакалаврын хөтөлбөрт үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг зарлаж, энэхүү их сургуульд суралцаж, дотуур байранд амьдрах боломжийг олгож эхэлсэн байна.












Связанные новости