БУЛГАН: Аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир Булган сумын бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Булган сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид холбогдох хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүдийн хамт энэ онд улс, аймгийн төсвөөр Булган суманд хийж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
3 дугаар Ус дулаан дамжуулах төвөөс 7 дугаар цэцэрлэг хүртэлх дулаан цэвэр хэрэглээний халуун усны шугам, 3 дугаар багийн А, Б хэсгийн 1-2-р эгнээний айл өрх, Өрхийн эмнэлэг хүртэлх дулаан, цэвэр хэрэглээний халуун усны шугамын ажил, орон нутгийн Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар Булган сумын 6 дугаар багийн Залуус хорооллын 15,16,17-р гудамжны айл өрхийг инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь очиж танилцан үүрэг чиглэл өглөө.
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, "2024-2028 онд аймагтаа Орон сууц хөтөлбөрийг
хэрэгжүүлэхээр зорьж байна. Сум бүрт 12-24 айлын орон сууц барих бөгөөд
Булган суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 айлын орон сууц баригдаж
эхлээд байна. Энэ орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр төрийн албан
хаагчиддаа олгоно" хэмээв.