ӨВӨРХАНГАЙ: Номын садан болж, номын сангаар байнга үйлчлүүлэхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны есдүгээр
сарын 24
/МОНЦАМЭ/.
Жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоног бол “Үндэсний номын баярын
өдрүүд” юм. Энэ хүрээнд аймгийн Төв номын сангаас “Үндэсний бичиг соёл, номын
өдрүүд-2025” үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна.
Тодруулбал, Тэмүүлэл-Эрдэм сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг оролцуулсан “Эх хэл-Эрдмийн түлхүүр” танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн, “Уншдаг хүүхэд хөгждөг” номын өдөрлөгийг хийж байгаа юм.
Хүүхдүүдэд хандан аймгийн Төв номын сангийн захирал Л.Анхбаяр үг хэлэхдээ, номтой нөхөрлөж, номын садан болж, номын сангаар байнга үйлчлүүлэхийг уриаллаа. Мөн СУАЖЗГ-ын дарга Д.Өсөх-Эрдэнэ “Төрийн тэргүүн, төр засгаас ном, соёлыг түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой зарлиг, шийдвэрийг гаргаж, бодлогоор зохион байгуулж буй нь хүүхэд залуус та бүхнийг багаас нь номтой нөхөрлүүлэх, номоор дамжуулан суурь боловсролыг нь бэхжүүлэхэд чиглэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас аливаа тэмдэглэлт баярт зориулж биш, өдөр тутам цаг гаргаад номын сан хэмээх гэгээн сүмд ирж үйлчлүүлж байгаарай” гэсэн юм.
Үндэсний бичиг соёл, номын өдрүүдээр монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс төрийн албан хаагчдын дунд “Үсэглэлийн хаад” тэмцээн, 10 дугаар ангийн сурагчдын дунд “Хамтдаа суралцья” чөлөөт уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.