ГОВЬ-АЛТАЙ: Төрийн албаны ерөнхий шалгалтад 78 иргэн бүртгүүлж, мэдлэгээ сорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтад 78 иргэн бүртгүүлж, гуравдугаар улирлын ерөнхий шалгалтад орж байна.
Төрийн албаны зөвлөлийн тогтоосон хуваарийн дагуу 2025 оны 3 дугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалтыг есдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж байна.
Шалгалтын цахим бүртгэл энэ оны наймдугаар сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний хооронд явагдаж, аймгийн хэмжээнд нийт 78 иргэн бүртгүүлжээ.
Бүртгүүлсэн иргэд төрийн албаны ерөнхий шалгалтад таван ээлжээр оролцож, мэдлэг чадвараа сорих юм.