УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд нэр дэвшихээ зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-12 12:53:16

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Монгол Ардын Намын даргын сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлав.


Тэрбээр найман жилийн турш Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан туршлагадаа тулгуурлан, нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Түүнчлэн намрын чуулганы гол зорилт, анхаарах асуудлуудын талаар танилцууллаа.


Төрийн бүтцийн данхайсан байдал, олон давхардсан журам, хүнд суртлыг халж, төрийн процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлэх, журмын давхардлыг хуульд нэгтгэн авлига, хүнд суртлын суурь нөхцөлийг арилгах, татварын цогц шинэчлэл хийж хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих, нийгмийн даатгалын шинэ тогтолцоо буюу хуримтлалын хувийн дансыг иргэдэд бий болгох шаардлагатайг энэ үеэр онцлов.

Связанные новости