УВС: Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-09-10 15:17:59

Улаангом, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна.


Увс аймгийн 1404 иргэн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнээс 1072 нь цаазлагдаж, 240 нь хорих ялаар шийтгэгдсэн гэдэг тоон судалгаа байдаг. Харин улсын хэмжээнд 31652 иргэн хэлмэгдсэний 18775 нь лам хувраг байжээ.


Увс аймгийн ИТХ жил бүрийн энэ өдрөөр хэлмэгдэгсдийн ар гэрт хүндэтгэл илэрхийлэх, зул өргөх, Чандмань улаан уулын бэлд орших Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж ном хурах, олон нийтэд мэдээлэх ажлыг хийдэг. Энэ дагуу өнөөдөр Улаангом сумын ИТХ-тай хамтран тус үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд хэлмэгдэгсдиийн үр хойч болох 30 гаруй иргэн оролцлоо. 

Связанные новости