ӨНӨӨДӨР: "ICT Forum Mongolia 2025" бэлтгэл ажлын талаар уулзалт зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 3-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
7.30 цагт: "TechWeek 2025 " болон "ICT Forum Mongolia 2025" -ын бэлтгэл ажлын талаар Мэдээллийн технологийн үндэсний паркт уулзалт зохион байгуулна.
11:00 цагт: УИХ-ын гишүүн О.Номинчимэг, О.Саранчулуун, Б.Мөнхсоёл, Ө.Шижир, Д.Энхтүвшин нар эмч, сэтгэлзүйчдийн төлөөлөлтэй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл зэрэг асуудлаар Төрийн ордны "Их засаг" танхимд уулзана.
11:30 цагт: Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойд
зориулсан “Дэлхийн II дугаар дайны оршил, өрнөл, төгсгөл эх оронч монголчуудын
ялалт ” үзэсгэлэнгийн нээлт Монгол цэргийн
музейн байранд болно.
15:00 цагт: “Amazing zoo park”-аас Монголд 400 гаруй амьтныг хүүхэд багачуулд сонирхуулах зорилгоор “Asa” циркийн ард Портал асарт хэвлэлийн хурал хийнэ.
-"Ази, Номхон далайн бүсийн кибер аюулгүй байдал бүс нутгийн хуралдаан-2025” Улаанбаатар хотноо болж байна.
-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн галерейд гаргаж байна.
-Залуучуудын 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025 FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
-Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.
-"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т дэлгээд байна.
-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.
Орон нутагт:
-Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болно.
Хилийн чанадад:
-Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн парад, ёслол Бээжин хотноо болно.