Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-20 17:44:47

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/.  Улаанбаатар хотод өглөө 5:00 цагаас эхлэн орсон үргэлжлэн орсоор, 17:00 цагийн байдлаар хур тунадасны хэмжээ 22.5-32 мм хүрчээ. 


Ард иргэд, албан байгууллага үер усны аюулаас сэргийлэн аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулсаар байна. Бороо Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг, Дундговийн хойд хэсгээр ахиухан хэмжээгээр орсоор байгаа. Энэ шөнө Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар усархаг бороо үргэлжлэн орох тул иргэд, малчид, тариаланчид болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас сэрэмжлүүллээ.

 

                              8 дугаар сарын 20-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Нутгийн баруун хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +26...+31 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

 

Улаанбаатар хот орчмоорҮүлэрхэг, ахиу хэмжээний бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +17...+19 градус дулаан байна.

 

Багануур орчмоорҮүлэрхэг, бороотой. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +17...+19 градус дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг, бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +15...+17 градус дулаан байна.

 

Связанные новости