Ам.доллар 2498 төгрөгт хүрч, 17 хоногт 93 төгрөгөөр өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-10 15:26:35

Наймдугаар сараас хойш ам. долларын ханш тасралтгүй өсч өнөөдрийн байдлаар Төвбанкны албан ханш 2428 төгрөгтэй тэнцэж, долдугаар сараас хойш төгрөгийн ханш 10 гаруй хувиар суларсан үзүүлэлт гарлаа.

Өнгөрсөн сарын 24-нд ам.долларын төгрөгтэй харьцах албан ханш 2335 байсан бол 17 хоногт 93 төгрөгөөр өсчээ. Хэдийгээр албан ханш 2428 төгрөгтэй тэнцэж байгаа ч хэрэглэгчдэд ам.доллар 2498 төгрөгөөр хүрч байна. Тодруулбал Найман шарга зах дээр 15.00 цагийн байдлаар ам.долларыг 2465 төгрөгөөр худалдан авч, 2490 төгрөгөөр борлуулж байв. Харин Хас банк 2 498, Голомт банк 2480, Хаан банк 2484 төгрөгөөр худалдаж байна.

Б.Заяа

Связанные новости