Арваннэгдүгээр сарын 10-нд болох үйл явдал
ЛАВЛАГААУИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт Төрийн ордны “Б” танхимд 2015 оны Монгол Улсын хүн ам, орон сууцны завсрын тооллогын үр дүнг танилцуулна.
10.00 цагт ЭХЭМҮТ-ийн "Номын өргөө"-нд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бүтээсэн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох цуврал нэвтрүүлгийг Скаймедиа, Юнивишн компанид хүлээлгэн өгнө.
10.00 цагт Техник технологийн дээд сургуульд “Монгол ур чадвар-2016” тэмцээний нээлт болно.
11.00 цагт НЗДТГ-т Нийслэлийн Засаг дарга С.Батболд Барилгын үндэсний ассоцицитай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.
11.00 цагт НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү Чингэлтэй дүүрэгт Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явц, үйл ажиллагаатай танилцана. Утас: 99161498
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд авто замын осолтой холбоотойгоор хүүхэд бэртэж, амь насаа алдах тоогоор Монгол улс гамшгийн хэмжээнд хүрсэн талаар ЗЦГ, Албан журмын даатгагчдын холбооноос мэдээлэл хийнэ.
12.00 цагт НМХГ-т тус байгууллагад шинээр байгуулагдсан сургалтын төвийн нээлтэд болно.
12.00 цагт ХНХЯ-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт “Төлбөрийн шинэ хэрэгсэл, цахим мөнгө” сэдэвт лекц болох талаар “Onecoin” төслийн баг мэдээлэл хийнэ.
11.30 цагт "Отгонбаяр" сан МОХ-той хамтран Оюутны эрхийг хамгаалах дэлхийг өдрийг угтан “Хөгжилд-Оюутан миний оролцоо” сэдэвт хурлын талаар мэдээлнэ.