ОРХОН: Цагаан тоосны дэгдэлтийн бүсэд амьдардаг иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-07-31 19:21:46

Баян-Өндөр,2025 оны долоодугаар сарын 31/МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ, ИТХ-аас “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтран ажиллах гэрээний хүрээнд цагаан тоосны бүсэд амьдардаг иргэдийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт  тогтмол хамруулдаг. Үзлэг 83 хувьтай үргэлжилж байна. Хамрагдвал зохих иргэдийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах явц удаашрах хандлагатай байгаа тул ажлыг эрчимжүүлж, чанаржуулах зорилгоор Эрдэнэт үйлдвэр аймгийн Эрүүл мэндийн газартай хамтарч, дахин ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуй буюу үүсмэл орд нийтдээ 2000 га талбайг эзэлдэг. Үүний 800 га талбайгаас үйлдвэрлэлийн явцад цагаан тоос үүсдэг. Цагаан тоосыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс гурван аргаар дарж байгаа юм.




Связанные новости