Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ойн түймрийн долоон голомтыг унтраахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-29 10:13:22

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/.  ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай танилцав.


Энэ үеэр НОБГ-ын 40 алба хаагчийг түймрийн голомтод нэмж ажиллуулахаар хуваарилж, гал унтраах тоног төхөөрөмж болоод бусад шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өгсөн юм. Мөн УОК-оос түймрийг унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ.

 

Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн 230 хүн тус суманд гарсан ойн түймрийн долоон голомтыг унтраахаар ажиллаж байна.




Связанные новости