ӨВӨРХАНГАЙ: "Сарлагийн баяр"-ыг есөн орны жуулчид ирж сонирхов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Бат-Өлзий суманд 17 дахь жилдээ “Сарлагийн баяр”-ыг зохион байгууллаа.
Монгол орны нүүдэлчин өв соёлын нэг болох сарлагийг монголчууд ахуй амьдралдаа хэрхэн хэрэглэж ирсэн соёл, уламжлалыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой тус баяраар сарлагийн парад, уралдаан, поло, сарлаг бугуйлдах, үндэсний бөхийн барилдаан, сайхан хос шалгаруулах зэрэг тэмцээн, уралдааныг уламжлал ёсоор зохиов.
Мөн сарлагийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж, гадаадын есөн орноос ирсэн жуулчид өргөнөөр үйлчлүүлсэн юм. Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Аялал жуулчлалын холбоо, Бат-Өлзий сумын ЗДТГ-аас “Сарлагийн баяр”-ыг жил бүрийн 7 дугаар сарын 23-нд тогтмол зохион байгуулж байна.
Связанные новости

