Говийн бүс нутгаар +37 градус хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Баруун болон
төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс
секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Дархадын хотгор, Эг, Үүр голын хөндийгөөр +10-+15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Ерөө голын хөндийгөөр +16-+21 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +19-+24 градус, говийн бүс нутгаар +32-+37 градус, бусад нутгаар +26-+31 градус дулаан байна.
Хөвсгөл,
Булган, Төв, Хэнтий аймгуудын нутгаар өнөөдөр усархаг бороо, дуу цахилгаантай аадар
бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас
сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас онцгойлон
анхааруулжээ.