Д.Трамп ялах магадлал 80-90 хувьтай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-11-09 12:41:44

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй Дональд Трампын хувьд ялах магадлал 80-90 хувьтай байна гэж The New York Times сонин тооцоолжээ.

Тус сонины таамаглаж байгаагаар, Д.Трампын хувьд ялах магадлал 93 орчим хувьтай байгаа аж.

Үүний өмнөхөн Д.Трамп ялах магадлал 50 орчим хувьтай байна гэж тус сонин үзэж байсан юм.

Г.Доржханд

 

 

Связанные новости