Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-15 16:50:37

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Эль-Сиси баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.


 МЭНДЧИЛГЭЭНД:


“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон танай найрсаг ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.


Миний бие найрамдалт харилцаагаа өндөр үнэлэхийн зэрэгцээ, хамтын ажиллагааг хоёр ард түмний харилцан ашиг тус, хамтын сонирхлыг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна” гэжээ.

 

Связанные новости