Манлай уяач Б.Пүрэв-Очирын наран зээрд түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-13 15:22:58

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан сонгомол дунд насны уралдаанаар үргэлжлэв.


Тус уралдаанд 106 морь бүртгүүлснээс 94 нь стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлжээ. Улмаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Монгол Улсын манлай уяач Б.Пүрэв-Очирын наран зээрд түрүүллээ.


-Аман хүзүүнд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Г.Алтансүхийн сартай хонгор

-Айргийн гуравт  Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Аймгийн алдарт уяач Б.Батболдын халтар

-Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Г.Алтансүхийн сартай хээр

-Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Т.Бямбажаргалын саарал тус тус хурдаллаа.






Связанные новости