“Оюутолгой”-н бүтээн байгуулалт валютын урсгалыг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-08 16:12:23

Монгол Улсад орох валютын урсгал жилдээ нэг тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж бүрдсэнийг ажиглагчид хэлж байна.

Ийнхүү валютын урсгал нэмэгдсэнээр төлбөрийн тэнцэл сайжирч, төгрөгийн ханш сулрах хурд буурах боломжтой гэдгийг Монголбанкны мэргэжилтнүүд тодотголоо.

Валютын урсгалыг нэмэхэд “Оюутолгой”-н үүрэг их гэдгийг эдийн засагчид тодотгож байна.  Тодруулбал “Оюутолгой” компанийн тайланд дурдсанаар нийт 750 сая ам.долларын гүний уурхайн өргөтгөлийн бүтээн байгуулалтын гэрээ байгуулснаас одоогоор 105.8 сая ам.долларыг зарцуулжээ. Цаашид 644.2 сая ам.долларын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байгаа аж.  Түүнчлэн “Оюутолгой” компани 7 жилийн хугацаанд нийт 6.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд оруулахаар тусгасан бөгөөд үүнээс 2016 онд нийт 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Мөн дээрх хугацаанд нийт 9 тэрбум ам.долларын худалдан авалтыг хөрөнгө оруулалт болон экспортоор хийхээр төлөвлөсөн байна.

 Б.Заяа

Связанные новости