Монгол Улс уурхайн хаалтыг зохицуулах хуультай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-08 14:54:29

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны санаачилгаар Уурхайн хаалтыг зохицуулах тухай  хуулийн төслийг боловсруулж байна.

Тодруулбал уул уурхайн хайгуул, олборлолтоос  эхлээд  дуусах хүртэл байгаль орчин, орлого зарлага, нийгмийн хариуцлага, дэд бүтэц, нөхөн сэргээлт гээд бүх асуудлыг цогцоор авч үзэх хууль юм. Тус хуулийг баталснаар  олборлолт хийгээд  уул уурхайн салбарт нөхөн сэргээлт хийдэггүй жишгийг халах гэнэ. Тухайлбал хэзээнээс нөхөн сэргээлтээ хийх вэ, хэдэн төгрөг төсөвлөх вэ, уурхайг дагасан хот суурин, дэд бүтцээ яаж шийдэхийг дээрх хуулиар зохицуулна гэдгийг салбарынхан онцолж байна. Одоогоор байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар уурхайн хаалтыг зохицуулж буй юм. Харин уурхайн хаалтыг зохицуулах тухай хууль, Уурхайн хаалтыг санхүүжүүлэх тухай хууль гэсэн бие даасан хуулиуд гаргаж, зохицуулах зүйтэй гэж үзсэнээр дээрх хуулийн төслийг боловсруулж эхэлсэн байна. Түүнчлэн тодорхой зохицуулалтгүйгээс олон жил ажилласан уурхайнуудын үйл ажиллагаанд алдаа, мадаг үүсч буйг салбарынхан нуусангүй.

 Б.Заяа

Связанные новости