Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өнөөдөр бороо орж, сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-07-04 07:56:39

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +16-+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +25-+30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30-+35 градус, бусад нутгаар +21-+26 градус дулаан байна.


Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өнөөдөр бороо орж, сэрүүсэхийг анхааруулжээ.

Связанные новости