СЭЛЭНГЭ: Агаарын чанарыг хянах бүрэн автомат станцтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв УЦУОШТ/ агаарын чанарыг 24 цаг хянах бүрэн
автомат станцтай боллоо.
БНСУ-ын 8.9 тэрбум долларын өртөг
бүхий 100 хувийн буцалтгүй хөрөнгө оруулалтаар аймгийн УЦУОШТ-д агаарын чанарыг
хянах бүрэн автомат станц суурилууллаа.
Уг станц нь агаарын хүхэрлэг хий,
азотын давхар исэл, азотын дутуу исэл, азотлог хий, нарийн ширхэглэгт
тоосонцрыг минут тутамд хэмжих юм.
Сүхбаатар сумын хэмжээнд агаарын
чанарын ажиглалтыг 8.00, 14.00, 20.00 цагт тус тус 20
минутаар дээж авч шинжилгээ хийдэг байсан.
Тэгвэл энэхүү 24 цагийн автомат
станцтай болсноор бодит хэмжилтийг тасралтгүйгээр хэмжих боломжтой болж байгаа
юм.