Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн
хуралдаанаар,
-“Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ,
газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2018 оны 182 дугаар
тогтоолд өөрчлөлт оруулах тухай
-“Төрийн өмчит эрчим хүчний салбарын компаниудын талаар
авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай
-“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд
Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ” байгуулах тухай
-Хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх хүсэлтийг Улсын Их Хуралд хүргүүлэх тухай /Засгийн газраас 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төсөл болон бусад асуудал хэлэлцэх гэнэ.
Эдгээр асуудлыг хэлэлцэж дууссаны дараа 21 аймгийн Засаг
дарга нарыг оролцуулсан Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно.