УВС: Ходоодны хорт хавдар тайрах мэс заслыг амжилттай хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-01 20:30:16

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар энэ он гарсаар хорт хавдар тайрах мэс заслыг 8 дахь удаагаа амжилттай хийсэн байна.


Өнөөдрийн хагалгаанд орсон үйлчлүүлэгчийн хувьд ходоодны амсрын хавдар, ходоодны гарах хэсгийн хавдар зэрэг оношоор оношлогдсон тул ходоодыг нь бүрэн тайрчээ. Биеийн байдал нь сайжирч байна.


Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-ны Бүсчилсэн хөгжлийг дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг баруун бүсийн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслын төв болох юм. Энэхүү ажлын хүрээнд элэг, ходоодны хавдрын мэс засалыг орон нутагтаа бие дааж 8 дахь удаагаа амжилттай хийлээ.

 

Связанные новости