СҮХБААТАР: Төрийн алба 31 жинхэнэ албан хаагчаар эгнээгээ тэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-07-01 15:34:50

Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн төрийн алба 31 жинхэнэ албан хаагчаар эгнээгээ тэллээ.


Тэд өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллаж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийллээ.


 

Төрийн албаны зөвлөлийн түүхэн 30 жилийн ой болон Төрийн албаны өдрийг тохиолдуулан өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг ийнхүү зохион байгуулсан юм. Ёслолд Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн дарга, П.Мөнхжаргал, нарийн бичгийн дарга М.Оюунтөгс болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар оролцож, тангараг өргөсөн нийт албан хаагчдад баяр хүргэлээ.

 

Эдгээр алба хаагчид нь төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөх шалгалтад тэнцсэн буюу төрийн албаны болзол шаардлагыг хангаж мэргэжлийн индексийн дагуу ажлын байрандаа нөхөн болон шинээр томилогдон ажиллаж байсан алба хаагчид юм.

 

Связанные новости