СЭЛЭНГЭ: Арав хоногийн хугацаанд 21 удаагийн түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-01 12:52:41

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 6 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд буюу сарын сүүлийн 10 хоногт 21 удаагийн түймэр гарсан байна.

 

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Мандал, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан 3 ой, хээрийн түймрийг цурамд оруулж, Хүдэр суманд гарсан 1 түймрийг унтраах ажил үргэлжилж байна.

 

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 144 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ.

 

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ойн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 16.9 хувиар нэмэгдсэн байна.

Связанные новости