УВС: Ирэх сарын 5-наас ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-06-30 17:11:15

Улаангом, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Энэ сарын 30-наас ирэх сарын 7-ны өдөр хүртэлх аймгийн цаг агаарын мэдээг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Хугацааны эхээр сэрүүсэх боловч ирэх сарын 5-наас ихэнх нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ. Их халалттай холбоотой гэнэтийн дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орж магадгүй тул аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Өнгөрсөн шөнө Улаангомд дуу цахилгаантай, аадар бороо орсон.


“Ирэх сарын 1-нд нутгийн хойд, 2, 5-нд зарим газраар, 3-нд нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд нийт нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй.


7 дугаар сарын 1, 6-нд нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 8-13 метр, түр зуур 14-16 метр хүрч ширүүсэх бол бусад хугацаанд ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.


Хугацааны эхээр бага зэрэг сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна” хэмээн аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Связанные новости