Арваннэгдүгээр сарын 08-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт Засгийн газрын III байранд "Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох нь" сэдэвт бүсийн семинар болно.
10.00 цагт Монголын үндэсний музейд Ахмад сэтгүүлч, судлаач Г.Гонгоржав өвөрмөц содон чулууны цуглуулгаа дэлгэнэ.
10.15 цагт "Чингис хаан" нисэх буудалд Туркын Измир хотноо болсон Өсвөр, Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах даамын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид эх орондоо ирнэ.
10.30 цагт Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл болон УИХ-ын гишүүд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана.
11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЗД С.Батболд Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Хүүхэлдэйн театрт Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан бүтээсэн “Монгол ардын суут” драмын жүжгийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Ганга нуурын ойр орчмын байгалийн унаган төрхийг харуулсан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.
11.40 цагт Хан-Уул дүүргийн Алтай хотхоны баруун талд Нийслэлийн гамшгаас хамгаалах сургалтын төвийн нээлт болно.
16.00 цагт Туушин зочид буудалд ЭМЯ, Үндэсний Статистикийн Хороо, ХӨСҮТ хамтран явуулах хүн амын улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын түвшин тогтоох судалгааны нээлт болно.
Төрийн ордонд
09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “В” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт хэлэлцүүлэг болно.
14.00 цагт “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд “Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, Хөрөнгө оруулалтын асуудал” сэдэвт хэлэлцүүлэг болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
10.30 цагт "Нээлттэй Ардчилсан нам-шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн"-өөс АН-ын дотоод шинэчлэлтэй холбогдуулан АН-ын Гүйцэтгэх зөвлөлд өгөх шаардлагын талаар мэдээлнэ.
11.30 цагт Кёкүшюзан Д.Батбаяр оффшор дансны асуудлаар мэдэлэл хийнэ.