Клубүүдийн ДАШТ: Итали, Мексикийн багууд шөвгийн 16-д шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-06-26 14:04:34

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 26. /ТАСС/. АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий хэсгийн шатны сүүлчийн тоглолтод хожсон Италийн “Интер”, Мексикийн “Монтеррей” багууд хэсгээсээ гарч, шөвгийн 16-д шалгарлаа.


Е хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтод италичууд 2:0 харьцаагаар Аргентины “Ривер Плейт” багийг хожжээ. Аргентинчууд есүүлээ тоглолтыг дуусгасан байна. Тоглолтын 65 дахь минутанд хамгаалагч Лукас Мартинес улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн бол хоёрдугаар үеийн нэмэлт цагт хамгаалагч Густаво Монтиэл хоёр дахь удаагаа шар хуудас авчээ.


"Монтеррей" баг Японы "Урава Ред Даймондс" багийг 4:0 харьцаагаар бутниргэснээр 5 оноотой болж хэсгээсээ хоёроор гарлаа. Уг хэсгийг 7 оноотой “Интер” тэргүүлсэн бол “Ривер Плейт” гуравдугаарт, оноо аваагүй "Урава Ред Даймондс" сүүл мушгижээ.


Одоо шөвгийн 16-д “Интер” баг Бразилын "Флуминенсе"-тэй, “Монтеррей” баг Германы “Боруссиа”-тай тоглоно. 


Плей-оффын тоглолтууд  6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 1-нд болно. 

Связанные новости