БАЯНХОНГОР: Аймгийн баяр наадам долоодугаар сарын 9, 10-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-06-26 11:24:24

Баянхонгор, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн баяр наадам долоодугаар сарын 9, 10-нд болно.


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах аймгийн хороо хуралдан дээрх товыг баталж, тэгш ойгүй сумдын наадмыг ч мөн өдөр зохион байгуулахаар товлов.


Харин энэ жил 100 жилийн тэгш ой нь тохиож буй Баянхонгор аймгийн хоёр сумын баяр наадмын товыг аймгийн Засаг даргын захирамжаар тогтоолоо.  


Тодруулбал, Баянлиг сумын баяр наадам долоодугаар сарын 19, 20, 21-нд, Богд сумын баяр наадам долоодугаар сарын 20, 21, 22-нд тус тус болно.

Связанные новости