БАЯНХОНГОР: Ухаалаг хөтчийн үйлчилгээг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-06-24 14:08:21

Баянхонгор, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Байнгын ажиллагаатай, ухаалаг систем, хөтөч бүхий 7745-4444 дугаарын “One call” үйлчилгээг Баянхонгор аймагт хэрэглээнд нэвтрүүллээ.

 

Тодруулбал, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээндээ тус үйлчилгээг нэвтрүүлж байна.


Иргэд тус дугаарт холбогдсоноор аймгийн ЗДТГ-ын бодлогын хэлтсүүдтэй нэг шугамаар холбогдох, албан хаагчидтай шууд холбогдох боломжтой юм. Мөн холбогдох чиглэлээр төрийн үйлчилгээний мэдээлэл авах, тодруулах, үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол ирүүлэх зэрэг үйлчилгээг цаг алдалгүй шууд холбогдон тухай бүр авах боломжтой болжээ.


7745-4444 дугаарт холбогдоход ярианы төлбөр энгийн утасны тарифаар тооцогдох бөгөөд ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд тогтмол ажиллаж байгаа юм.

Связанные новости