ХӨВСГӨЛ: Их-Уул хайрхны тахилгын барилдаанд Монгол Улсын начин Б.Даваа-Очир түрүүллээ

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2025-06-24 14:33:01

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 24 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн тахилгат Их-Уул хайрхны тахилга өргөн дэлгэр боллоо.


Тахилгын баярт зориулсан бөхийн барилдаан Монгол Улсын начин Б.Даваа-Очир түрүүлж, аймгийн заан Ж.Хатанзориг үзүүрлэлээ.


Тус аймгийн Их-Уул сумын төвөөс зүүн тийш 5 км орчимд байрлах үелэн давхарлан тогтсон үзэсгэлэнт уулыг Их-Уул хайрхан хэмээн нутгийн иргэд шүтэж иржээ.


Энэхүү уулын өндөр нь далайн түвшнээс дээш 1700 орчим метр өндөр бөгөөд тунамал чулуун гадаргатай юм.


Их-Уул нь Монгол орны байгалийн өвөрмөц тогтоцтой 20 уулын нэг, байгалийн давтагдашгүй 100 газар орны нэгээр шалгарсан байдаг.