Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-21 10:44:40

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +22-+27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +32-+37 градус, бусад нутгаар +28-+33 градус дулаан байна.


Өнөөдөр болон 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар аагим халуун байх тул хэт халуунд эмзэг бүлгийн хүмүүстээ анхаарал тавьж, халуунаас үүдэлтэй өвчний шинж тэмдгийг анхаарч байхыг ЦУОШГ-аас зөвлөлөө.

 

Связанные новости