ӨМНӨГОВЬ: Элсэлтийн шалгалт 82.9 хувийн ирцтэй үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-20 15:51:32

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 759 төгсөгч төгссөнөөс "Элсэлтийн шалгалт"-д 692 шалгуулагч бүртгүүлсэн байна.

 

Элсэлтийн шалгалт Хими, Газар зүй, Биологи, математикийн хичээлээр үргэлжилж байна.

 

Шалгалтыг 2025 оны зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд Даланзадгад сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль дээр зохион байгуулж, химийн хичээлээр 101-92 шалгуулагч буюу 91.1 хувь, Газар зүйн хичээлээр 41-34 шалгуулагч оролцож 82.9 хувийн ирцтэй хамрагджээ.

 

Харин 2025 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Биологийн хичээлээр 101-94 шалгуулагч буюу 93.1 хувь, Математикийн хичээлээр 497-461 шалгуулагч буюу 92.7 хувийн ирцтэй оролцож байна.


Маргааш буюу 2025 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалтыг зохион байгуулснаар элсэлтийн шалгалтын өндөрлөх юм. 

Связанные новости