Авто замын хашлагад 20-50 жилийн баталгаа өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-16 15:46:40

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын авто замыг шинэчлэхдээ бетон замын хашлагыг байгалийн чулуун хавтангаар солих ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн.


Байгалийн чулуун хавтан бүхий замын хашлага нь 20-50 жилийн баталгаатай аж. Өөрөөр хэлбэл, цас, бороо, давс, бодис зэрэгт элэгдэж, эвдэрдэггүй онцлогтой бөгөөд хамгийн багадаа 20 жилийн хугацаанд солих шаардлагагүй гэсэн үг. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөнд 2007 онд, Бага тойруу орчимд 2002 онд байгалийн чулуун хавтангаар авто замын хашлагыг сольсон нь одоо ч хэлбэр, хийцээ алдаагүй хэвээр байгаа юм. Харин бусад байршилд дан бетон хашлагатай учраас тогтмол эвдэрч гэмтдэг байжээ.


Улаанбаатар хотын хэмжээнд 2024 онд нийт 62 байршилд авто замыг шинэчилсэн. Энэ үеэр авто замын хашлагыг 20-50 жилийн насжилттай байгалийн чулуун хавтангаар сольсон байдаг юм. 



Связанные новости