Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох санал орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-10 14:50:32

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д орууллаа.


МАН-ын долоодугаар Бага хурлаас тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.


Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэж ЕТГ-аас мэдээллээ.

Связанные новости