ДОРНОД: Элсэлтийн шалгалтад 947 шалгуулагч хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Энэ жилийн элсэлтийн шалгалтад Дорнод аймгийн хэмжээнд 947 шалгуулагч хамрагдана гэж БШУГ-аас мэдээллээ. Тодруулбал, энэ хавар ЕБ-ын 12-р ангийг 18 сургуулийн 35 бүлгийн 937 сурагч төгсөж байна.
БШУГ-ын Сургалт аргазүйн хэлтсийн дарга Ж.Бумтуяа,“Элсэлтийн шалгалтад орох төгсөх ангийн сурагчдаас гадна 10, 11-р ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтад орж туршлага судална” гэв.
Нийт 10 хичээлээр 6 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд элсэлтийн шалгалт улс орон
даяар нэгэн зэрэг болно.