Гадныхан дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-11-04 17:07:22

Хонгконгт болсон “Монголын хөрөнгө оруулагчдын чуулган-2016” уулзалтаар гадны хөрөнгө оруулагчид уул уурхайгаас илүүтэй дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа уламжилжээ.

11 дүгээр сарын 1-2-нд болсон тус чуулганд 130 орчим төлөөлөгч оролцсон байна. Чуулганаар Хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд Монголын Засгийн газар ямар арга хэмжээ авч буйг танилцуулжээ. Засгийн газар эдийн засгаа тогтворжуулахад анхаарч ажиллаж буй бөгөөд үр дүн хэрхэн гарснаас үүдэн гадныхан хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн чуулганд Монгол-Орос-Хятад гурван улсын хэлэлцээр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулжээ. Монголын талаас оролцсон компаниудын төлөөлөл эл чуулганд төрийн зүгээс идэвхтэй оролцож Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг гадныханд өгөх хэрэгтэй байгааг тодотголоо.

Б.Заяа

Связанные новости