Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
ЛАВЛАГААӨнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 12. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 30. Сумъяа гараг. Тугчин одтой, 7 улаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.
Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 7 цаг 29 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.