Бүх сум төрийн цахим үйлчилгээний киоск машинтай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-30 10:40:45

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. ЦХИХХЯ-наас Монгол Улсын 11 аймгийн 198 суманд төрийн үйлчилгээний киоск машиныг хүлээлгэн өгөөд байна.


Тус яамнаас төрийн үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, хялбар, шуурхай хүргэх үүднээс 21 аймгийн 330 суманд төрийн цахим үйлчилгээний киоск машиныг үе шаттай байршуулж байгаа юм.


Киоск машинтай болсноор иргэд төрийн 35 төрлийн 103 үйлчилгээ, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээ, тоон гарын үсэг, автомашин, санхүү, эрүүл мэнд, гар утасны бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. 



Связанные новости