Пакистаны тал гал зогсоох хэлэлцээрийг 500 удаа зөрчсөн гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРШИНЭ-ДЕЛИ. /Sputnik/. 2016 он гарснаас хойш Пакистаны тал Энэтхэг-Пакистаны хилийн шугамын дагуу гал зогсоох тухай хэлэлцээрийг нийтдээ 500 удаа зөрчжээ.
Гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн тохиолдлуудын гуравны хоёр нь өнгөрсөн таван долоо хоногийн хугацаанд бүртгэгдсэн гэж Энэтхэгийн засгийн газрын албаны хүмүүс өнөөдөр мэдэгдлээ.
Гал зогсоох тохиролцоог нийтдээ 500 удаа зөрчсөнөөс 200 тохиолдол нь өнгөрсөн есдүгээр сард болсон хэргийн дараа Энэтхэгийн хойд нутгийн Жамму-Кашмир мужид бүртгэгдсэн аж. Есдүгээр сарын 18-нд Кашмир дахь Энэтхэгийн талын хяналтанд байдаг хэсэгт байрлах цэргийн баазад 18 цэргийн аминд хүрсэн халдлага болсны дараа хоёр улсын харилцаа хурцдаж эхэлсэн юм. Уг халдлагыг Пакистаны хэт даврагчид үйлдсэн гэж Энэтхэгийн тал үзэж байгаа бөгөөд тэдэнд чөлөөтэй нэвтрэх боломж олгосон хэмээн Пакистаны засгийн газрыг буруутгасан билээ.
Харин Пакистаны тал үүнийг “ор үндэсгүй гүтгэлэг” хэмээн эрс няцааж байгаа юм.
Г.Доржханд
I